Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудлыг Ардчилсан намын бүлэг хэлэлцээд дараах шийдвэрт хүрчээ.
Энэ талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Санал өгөхгүй байх нь дэмжээгүй гэсэн томъёололтой. Тэгэхээр АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх талаар асуудлаар санал хураах үед чуулганы танхимд байхгүй гэдэг шийдвэр гаргасан.
Бид сая нууцаар санал хураах үед гишүүдийнх олонх нь чуулганы санал хураалтад оролцохгүй байх нь зүйтэй гэдгийг дэмжсэн.
Бид өнгөрсөн нэг жилийн тухай байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзсэн. Чуулганы хуралдаанд оролцохгүй байх, санал хураалтад оролцохгүй байх гэдэг нь хоёр өөр зүйл.
Санал өгөхгүй байх нь дэмжээгүй буюу эсрэг саналтай байгаа хэмээн тооцогддог” гэлээ.