• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 10 сарын 6
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Л.Бямбасүрэнд оноосон 13 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

    Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох 5.2 тэрбум төгрөгийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ

    “Херо” Б.Баатарыг нэг сарын хугацаатай цагдан хорилоо

    Карго ачаанд гаалийн хяналт шалгалт хийх явцад хувцас дотор нуун далдалсан 1.6 кг “мөс” гэх нэршилтэй бодис илрүүлжээ

    Улаанбаатар хот шахмал түлшний 52,749 тонн нөөцтэй байна

    Ц.Идэрбат: Нууцаар мал оруулж ирж зардаг том толгойтой нөхдийг илрүүлнэ

    Ажил олгогчоос төлөх НДШ-ийн хэмжээг 0.2 хувиар бууруулж, 12.3 хувь болгожээ

    Дүүжин тээврийн туршилтын үеэр цахилгаан тасрах, олон кабиныг зэрэг ажиллуулах зэрэг нөхцөлийг зориудаар үүсгэж, системийг шалгана

    “Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ

  • Улс төр
    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Ж.Батжаргал: Төсвийн тодотголыг аравдугаар сарын 20-ны дотор батална

    Э.Тамир: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон ч 2027 оны төсөвт хуучнаар нь тооцсон хэвээр байна

    Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

    АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ

    О.Цогтгэрэл: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ойрын үед бүлгийн хурал дээр хэлэлцээд эцэслэнэ

    О.Батнайрамдал: Онтрэ компани Монголын татварын алба руу 24.3 тэрбум төгрөг шилжүүлсэн байна

    Г.Дамдинням: Их бага гэхгүй шатахуун өгч байгаа бүх улстай гэрээ хийнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна

    Н.Учрал: Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг ажлаас чөлөөлж байна

    Шатахууны шуурхай штаб Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж байна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    ОХУ-ын засгийн газар хүрэн баавгайн тоо толгойг хязгаарлах яаралтай арга хэмжээ авахаар болжээ

    Калининградыг тусгаарлавал цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж Орос НАТО-д анхааруулав

    Францад сурагчдын жагсаал улам ширүүсчээ

    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

  • Эрүүл мэнд

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

    Л.Мөнхбаясгалан: Би сайд юм уу, та сайд юм уу. Чадахгүй бол ажлаа өг, Г.Дамдинням аа

    Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

    Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

No Result
View All Result

Төрөлхийн их авьяас, хосгүй гоо үзэсгэлэнгээрээ гайхагдсан хөгжимчин

by undesten
2025-06-06 09:03
in Нийтлэл, Онцлох мэдээ
0
Төрөлхийн их авьяас, хосгүй гоо үзэсгэлэнгээрээ гайхагдсан хөгжимчин
SHARETWEET

“Хуучир дарсан ч, хийл тоглосон ч уянгалаг хөг аялгуу цацруулан, уг бүтээлийн жинхэнэ өвөрмөц шинж, зохиолчийн сэтгэл зүйн шингэцийг нээн гаргадаг онцгой авьяастай, барьсан хөгжмийнхөө хөг аялгуугаар сонсогчдыг бишрүүлэн татдаг увидастай хөгжимчин” хэмээн П.И.Чайковский, Ф.Шуберт, Ф.Лист, И.Брамс гээд дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлүүдийг гоцлон хөгжимдөж монгол түмнээ хүргэсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Дуламсүрэнгийн Цэрэндолгор гэж гай­халтай уран бүтээлчийн тухай “Бөмбөгөр ногоон” театрынхнаас нэг биш удаа сонсож байв.

Тэдний энэ тодорхойлолтыг радиогийн алтан сан хөмрөгт хадгалагдан үлдсэн Б.Дамдинсүрэнгийн “Хэнтийн өндөр ууланд”, Ф.Шубертын “Серенада” зэрэг бүтээлийг хийл болон хуучраар хөг­жимдсөн бичлэгүүд нь нотолдог юм.

Дэлхийн сонгодгуудыг түүн шиг хөгжимдөх хүн одоо хэр нь гараагүй гэхээс гадна харсан бүхний харц булаадаг үзэсгэлэнтэй сайхан бүсгүй байсныг нь “Цэрэндолгор гэж төрөлхийн их авьяас заяасан хүн байж билээ. Адилхан хөгжим бариад суухад л түүнээс заавал нэг өөр, тос даасан аялгуу гарна шүү. Үнэхээр манай хөгжмийн урлагийн сор, чимэг болсон бүсгүй байсан даа” гэж олноо хуучрын хэмээн алдаршсан хөгжимчин С.Цэвэлмаа гуай дурссан байдаг. Нэрт хөгжмийн зохиолч, гарамгай удирдаач, Монголд симфони найрал хөгжмийг үүсгэн байгуулагч, Төрийн шагналт, ардын жүжигчин Цэгмидийн Намсрайжавын гэргий, төрөлхийн их авьяас, хосгүй гоо үзэсгэлэнгээрээ нэгэн үеийнхнийг байлдан дагуулж явсан Дуламсүрэнгийн Цэрэндолгорын талаар үр хүүхэдтэй нь уулзаж, дурсамжаас нь хуваалцах боломж 20 гаруй жилийн өмнө тохиож байсан билээ.

Өдөр тутмын сонины шаргал хуудаснаа түүх болон үлдсэн тэдгээр дурсамжаас “Ижий бурхад”-даа онцлон хуваалцаж байна.

Түүнийг даанч залуу, 34-хөн насандаа хорвоог орхиход хүүхдүүдийнх нь том наймдугаар анги, бага нь тавхан настай байж. Аав, эмээ хоёрынхоо гар дээр үлдсэн дөрвөн хүүгийн том нь Н.Сандагсүрэн зураач, удаах нь урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт удирдаач Н.Бүтэнбаяр, гурав дахь хүү нь гавьяат хуульч Н.Лувсанжав, бага нь соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, “Хонх” хамтлагийн дуучин Н.Энхбаяр. Өдгөө тэднээс хоёр нь дээд тэнгэрт ижий, аавтайгаа байгаа.

НАМИРСАН ХАР ҮСТЭЙ, ХАРААД БАЙМААР ХӨӨРХӨН ОХИН ИРЖЭЭ

сонин mn

“Ижий гээд аяархан шивнэхэд ч сэтгэлд нэг л сайхан гэгээ нэмж, бодол ариусдаг. Ижийгээрээ бахархдаггүй хүн хорвоод үгүй биз ээ. Хар багадаа өнчирсөн болохоор ч тэр үү ижийгийнхээ тухай бодох бүрт дотор нэг юм огшоод ирдэг” хэмээн, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын ууган хүү зураач Н.Сандагсүрэн агсантай 2003 оны хавар хийсэн ярилцлага минь эхэлдэг.

Тэрээр ижийгийнхээ тухай “Улаанбаатарын хүн. Амгаланд төрсөн юм билээ. Миний ижий үнэхээр сайхан хүн байсан юм шүү. Аав нь царай зүс, нуруу туруу сайхантай их гоё хүн байсныг дуурайсан гэдэг байв.

1944 оны хавар урлагийн сургуулиа төгсөөд улсын тавдугаар зэргийн хөгжимчин үнэмлэхтэй “Бөмбөгөр ногоон”-д очсон юм билээ. Тэр үед театрынхан “Намирсан хар үстэй, хараад баймаар хөөрхөн охин иржээ. Жаахан юм, өндөрхөн сандал дээр суулгачихвал хөл нь газар хүрэхээргүй юм” гэж ярьдаг байж. Тэгэхэд аав насаар ижийтэй нэг үе ч “Бөмбөгөр ногоон”-д долоон жил ажиллачихсан, хэдийнэ мундаг хөгжимчин болчихсон байсан гэдэг.

Шинэ ирсэн хүмүүсийг хууччуудад нь даалгадаг байжээ. Тэгээд аавыг ижийгийн багшаар “томилж”. Тэр цагаас хойш хоёр жаахан амьтан оровч гаравч хамт хөтлөлцөж гүйж байгаад л суучихсан гэдэг юм” хэмээн ярьсан.

Тэр мөн ардын жүжигчин Ж.Чулуун гуай “Цагт нь бид үнэлж зоригтой хэлж байгаагүй болохоос Дорнын гайхамшигт хөгжимчний нэг яах аргагүй мөн байсан” гэснийг сонсоод ижийгээрээ бахархан байснаа ч тэрээр дурссан байдаг юм.

“ХИЙЛИЙН ХААН ДЭВИД ОЙСТРАХ Ч ИНГЭЖ ТОГЛООГҮЙ”

1963 оны намар юм билээ. Манай симфони найрал хөгжмийнхөн анхны гадаад аялан тоглолтоо БНХАУ-д хийсэн. Бээжин, Шанхай зэрэг хотод хийсэн тоглолтод Хятадын хөгжмийн зохиолч Хө Жан Хао, Чен Кан нарын “Хос эрвээхэй” гэж алдартай бүтээлийг гавьяат жүжигчин Д.Цэрэндолгор хийл хөгжмөөр гоцлохдоо уг зохиолын хятад намба аясыг өчүүхэн ч алдалгүй, үнэхээр цэвэр нарийн гаргасанд зохиогчид нь, Хятадын хөгжим судлаачид, хөгжмийн их сургуулийн оюутнууд ёстой л амаа ангайн гайхсан гэдэг юм. Түүний “Хос эрвээхэй”-г тоглосон тэр үеийн бичлэг Хятадын хөгжмийн алтан фондод хадгалагдаж буй хэмээн судлаачид ярьдаг.

Ижийгийнхээ энэ тоглолтын талаар хүү нь “Манайхан Хятадад их том тоглолт хийсэн. Олон ч хотоор айлчилсан гэдэг. Тэгэхэд ижий Хятадын сонгодог зохиолд тооцогддог “Хос эрвээхэй”-г хийлээр гоцолж тоглоход зохиогч нь хүртэл биширч “Хийлийн хаан Дэвид Ойстрах ч ингэж тоглоогүй” хэмээн магтсанд ижий их баярласан гэж ярьж байсан. Даанч тэр бичлэг нь байхгүй. Хятадууд л тэр үед бичиж авсан гэдэг. Манайд тийм боломж байгаагүй биз дээ” хэмээсэн. Тэрээр мөн “Ижий минь гэртээ хөгжмөө их давтана. Хятадын тэр “Хос эрвээхэй”-г тоглож сурах гэж яаж давтаж байсныг нь мэднэ. Аав пянзыг нь авчраад ижий хөгжимдөөд л.

Аав сонсож байгаад энд нь тэг ингэ гээд засч байсан. Би тэгж давтахыг нь харж суух дуртай байлаа. Тэгээд дандаа нэг уянгын уйтгартай ая тоглоод байх шиг санагдаад нэг удаа ижийгээс “Та яахаараа ийм гонгиносон ая тоглодог юм бэ” гэхэд “Миний хүү том болоод ойлгодог болно оо” гэж билээ.

Одоо бол би сонгодог хөгжим л сонсох дуртай. Ижийгийн минь нөлөө тэр. Радиогийн алтан фондод ижийгийн хөгжимдсөн “Хэнтийн өндөр ууланд”, Ф.Шубертын “Серенада” гээд цөөн хэдэн бичлэг байдаг юм. Одоо ч хааяа радиогоор явдаг. “Хэнтийн өндөр ууланд”-ыг л гэхэд Ж.Чулуун гуайн тоглосон бичлэг бас бий ч би ижийгийн тоглосныг сонсоод л ялгана. Чухам юугаараа гэдгийг үгээр хэлж дийлэхгүй ч сэтгэлд нэг л дотно санагдаад байдаг юм” гэж байв.

БИД ИЖИЙТЭЙГЭЭ БАЙХАД ХАЙРААР НЬ ДУТАЖ БАЙГААГҮЙ ДЭЭ

сонин mn

Хүү Н.Сандагсүрэн, Н.Бүтэнбаяр, Н.Лувсанжав, Н.Энхбаяр.

-Ижий минь сэргэлэн хүн байсан санагддаг юм. Гэрийн ажил, бид хэдийг өсгөхөд аавын минь ээж бидний эмээ гол ачааг үүрсэн. Ижий ажил, тоглолт, бэлтгэл сургуулилалт гээд завгүй ч гэртээ ирээд зүгээр сууна гэж байхгүй. Бид хэдийн хувцас хунарыг угааж арчина, хоол ундаа хийнэ. Ямар ч байсан хуушуур хийсэн орой бид гурав хоосон хонодог байсан гэж эмээ аав хоёр ярьж байсан. Хуушуураа гаргаад тавихаар нь бид хэд ээлжилж шүүрээд, цадчихаараа гадаа гаргаж хүүхдүүдэд өгөөд тэр гуравт үлдээдэггүй байсан хэрэг.

Аавыг хойно сурч байхад ижий бид хэдийг дагуулаад утсаар ярихаар байсхийгээд л Төв холбоо руу явна. Нэг удаа тэгж явахдаа хүмүүстэй шахалдаад, нэг хүн гэдэс рүү нь хүчтэй ёворчихож билээ. Ижий тэгэхэд жирэмсэн байсан юм. Их л өвдсөн бололтой ярвайж байсан төрхийг нь мартдаггүй.

Ер нь бид ааваас биш ижийгээсээ айдаг байсан байх. Загнавал ширүүхэн үзнэ шүү дээ. Чимхэнэ. Би ч худлаа өвдөж байгаа дүр гаргаад хашгираад сүр юм болно. Манайх гэж хүн бужигнасан айл байсан даа. Одоо эрэгтэйчүүдийн барааны дэлгүүр байгаа байшинд байхад театрынхан их ирнэ. Ирээд найрлана. Дуулж хуурдана. “Учиртай гурван толгой”-г бараг тэр чигээр нь тоглочихно шүү дээ. Зун цонх онгорхой, гудмаар яваа хүмүүс доор нь зогсоод чагнадаг байсан. Ц.Дашдулам гуай, дуучин Г.Дулмаа эгч, С.Базаррагчаа гуай гээд олон найз нь байнга л ирнэ. Манайх нэг хэсэг С.Базаррагчаа эгчийн нэг өрөөнд амьдарч байсныг санадаг юм.

Ижий, аав хоёр минь байнга л завгүй. Тоглолттой, хөдөө бригадаар явна. Тэр үед өглөө болгон радио эхлэхэд Төрийн дуулал хөгжимдөхөөр явдаг байсан. Өглөө гараад орой л нэг гэрийн бараа хардаг болохоор биднийг эмээ минь өсгөсөн.

Хоёр бөөрөнд нь наалдаж унтаад хоёр талаас нь шээчихээд эмээгээ нойтон унтуулдаг байсан гэдэг. Гэхдээ бидний хэн нь ч ижийтэйгээ байхад хайраар нь дутаж байгаагүй дээ. Ижийг өнгөрөхөд Бүтэнбаяр, Лувсанжав бид гурав арай том байж. Энхбаяр маань тавтай байсан болохоор ижийгээ мэдэхгүй шүү дээ. Тэгээд бид сүүлд ижийг байх үед хийсэн нэг бичлэг олсон. Түүнд ижий Энхбаярыг өвөр дээрээ суулгаад эрхлүүлж байгаа дүрс байдаг юм. Тэндээс л ижийдээ эрхэлж байснаа мэдэрсэн байх даа, миний дүү.

ИЖИЙГЭЭ ИХ ОЛОН ЗУРСАН Ч СЭТГЭЛД ТААРСАН ГАНЦ Ч ГАРААГҮЙ

сонин mn

Хүүхдүүдийг нь өсгөж өгсөн ханийнхаа ижийд хамгаас их хүндэтгэлтэй ханддаг байв.

-Ижий минь намайг зураач болгосон. Эгч нь Сүрэнхорлоо гэж зураач хүн байсан юм билээ. Тэгээд залуудаа нас барчихсан. Будаг шунх нь манайд байдаг. Түүгээр нь би л тоглоно. Тэгээд ижий намайг зураг зурах дуртай юм байна гэж ойлгосон уу, Хөгжим бүжигт зургийн анги нээж байна гээд намайг тийш нь оруулсан. Ижийгийнхээ чиглүүлж өгсөн замаар яваад зураач болсон доо. Ижийгээ зурах гэж олон удаа оролдсон, зөндөө зурсан. Даанч сэтгэлд таарсан ганц ч зураг гараагүй.

Би ижийгээ их сайхнаар зурна гэж боддог ч санаанд минь хүрэхгүй болохоор ураад хаячихдаг муу зантай. Харин манай Бүтэнбаярт бол ижийд зориулсан бүтээл байдаг юм.

Бүтэнбаярыг хийлч болгохоор ижий сургуульд оруулсан. Тэр үед Хөгжим бүжгийн сургууль одоо Хөдөө аж ахуйн яамны ард байгаа хоёр давхар саарал байшинд байсан юм. Эмээ Бүтэнбаярыг хүргэж өгнө. Нөгөөх маань хичээлээ тараад Сэлбийн мөсөн дээр өнхөрч өнхөрч харина. Ижийгээ тийм залуугаараа хорвоогоос хальчихна гэж яаж бодох вэ. Тэгээд ч тэр үед арван тав зургаа хүрчихсэн хүүхэд л байж. Уг нь ижий нэг их өвдөөд хэвтээд байдаггүй л байсан. Нэг өдөр найз нар нь ирээд бужигнаж байгаад явах болдог юм. Зарим нь ч яваагүй байсан байх.

Гэнэт л ижийгийн бие муудаад эмнэлэгт хэвтсэн. Удаан хэвтсэн. Нэг өдөр аав ирээд “Бид нар ч ижийгүй болох нь дээ” гэсэн. Биднийг эртнээс бэлдэж байсан нь тэр юм болов уу, эсвэл өөрийнхөө сэтгэлийг чангалах гэж тэгсэн байж магадгүй.

Ижий минь 1965 оны хавар өнгөр­сөн. Дөрөвдүгээр сард шүү дээ. Дуурийн театрын их танхимд салах ёс гүйцэтгэж их олон хүн ирсэн. Ю.Цэдэнбал дарга “Эрт надад хэлэхгүй яасан юм бэ. Ийм болгочих гэж” хэмээн халаглаж байсан гэдэг хэмээн Сандагсүрэн агсан ижийгээ дурсаж байв.

“ХЭНТИЙН ӨНДӨР УУЛАНД”-ЫГ ИЖИЙ ШИГ ТОГЛОСОН ХИЙЛЧ ӨНӨӨГ ХҮРТЭЛ ТӨРӨӨГҮЙ

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт удирдаач Н.Бүтэнбаяр амьд сэрүүндээ жил бүр аав ижийгийнхээ дурсгалд зориулан тоглолт хийдэг байв. Тэрээр ижийгээ залгамжлан хийлчээр сурч, аавынхаа үргэлжлэл болон хөгжмийн удирдаачаар төгсч ирээд үүсгэн байгуулсан Улсын филармонийг нь нэр төртэй авч явсан ачтай хүү нь билээ. Тэрээр нэгэнтээ “Манай ижий алдартай хийлчээс гадна хуучрыг ёстой уянгалуулдаг байсан. Намайг хийлч болгосон нь ижийгийн санаа.

Хорвоод дахин заяахгүй гайхамшигтай сайхан хөгжимчний хүү нь болж төрсөн би азтай, хувьтай. “Хэнтийн өндөр ууланд”-ыг ижий шиг тоглосон хийлч өнөөг хүртэл төрөөгүй гэж хүмүүс ярьдаг юм. Тэр аялгуу бол миний ижийгийн сэтгэл зүрх байсан байх.

Ижий хамаг цаг зав, амьдралаа хөгжимд зориулсан хүн. Тэр үед шаардлага ч өндөр байж. Аав, ижий хоёр өглөө гараад шөнө ирдэг. Дуурийн театр гэр орон нь юм шиг л байв. Хааяа, тун ховорхон ням гарагт амарч гэртээ өнжихөд нь бидний нар гарна. Зундаа манайх Зуун модны зусланд гардаг байв. Аав ижий хоёр өглөө эрт ачааны тэрэгний тэвшин дээр суугаад ажилдаа явна. Тэр үед автобус унаа ч гэж байсан биш. Театраас ачааны тэрэг гаргаад хүмүүсээ зөөдөг байж. Төлөвлөгөө биелүүлнэ гээд хоёр гурван сараар хөдөө бригадаар явчихна. Би их сахилгагүй хүүхэд байлаа. Хичээлээ тасална, худлаа ярина, гадуур тэнэнэ. Надтай тооцоо хийдэг ганц хүн нь ижий. Тооцоог их ширүүн хийнэ шүү дээ. Гуяны дотор талаас чимхэхэд энэ ертөнцөөс хальж байгаа мэт л санагддаг сан.

Аавын тэлээгээр ороолгуулах хажууд нь хамаагүй дээр, бараг жаргал. Одоо бодоход хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө санаа зовж байсан нь тэр. Эрэгтэй хүүхдүүдийг сайн хүмүүжүүлэхгүй бол хэцүү шүү дээ ямар ч замаар явж мэднэ” хэмээн ярьсан байдаг.

Түүнийг Ленинградын хөгжмийн дунд сургуульд сурч байхад ижийгийнх нь бие муудаж, Монгол руу дуудагджээ. Тэгэхэд Бүтэнбаяр 12 настай байж. Онгоцны тийз олдохгүй, Москва дахь ЭСЯ-ныхан хөөцөлдөж байж хүүг нутаг руу нь явуулсан гэдэг. Ирэнгүүтээ эмнэлэгт очтол ижий нь орон дээрээ хагас суучихсан инээмсэглээд “Миний хүү яасан том болоо вэ, хичээл сурлага нь сайн уу, ямар концерт тоглож сурав, мэргэжил нь ямар байв” гээд асууж байсныг мартдаггүй. Маргааш өглөө нь эмээгийнхээ хийж өгсөн хар шөлийг ижийдээ хүргэж өгчихөөд Драмын театрт кино үзэж байтал заалны гэрэл гэнэт асаад “Бүтэнбаяр гэдэг хүүхэд байна уу” гэж зарлахад л ижийгээ алдаж гэсэн муу совин татаад тэр чигтээ эмнэлэг рүү очиход ижий нь сүүлчийн амьсгалаа татаж байсан гэдэг. Тэрээр “Би тэгэхэд 12 настай, бага дүү тавтай байсан. Тийм жаахан хэрнээ ижийгүй үлдэж байгаагаа ойлгочихсон хүзүүгээр нь тэврээд салахгүй уйлж байж билээ. Тэр бол “Хонх”-ын Энхбаяр шүү дээ” хэмээн сэтгэл шимшрүүлэн гунигтайхан дурссан нь хэвлэлийн хуудаснаа үлджээ.

Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав ижийгийнхээ тухай “Хуучир, хийл хоёроор дагнаж мэр­гэш­сэн гайхалтай хөгжимчин байсан юм. Удаа дараагийн Дэлхийн залуучууд оюутны наадамд явж байсан. Австрид болсон наадамд Шубертын “Серенада”-г хуучраар тоглоод алтан медаль хүртсэн.

Хийлийг бол үнэхээр гарамгай эзэмшсэн. Ялангуяа 1963 онд Хятадад хийсэн тоглолтоор жинхэнэ гайхуулсан юм билээ. Хөгжмийн зохиолч, удирдаач нар нь тоглолтын дараа “Хос эрвээхэй”-г дэлхийн шилдэг олон хөгжимчин хөгжимдсөн. Гэхдээ танай энэ хүн жинхэнэ хятад хэлээр нь олон түмэнд хүргэлээ гэж үнэлсэн гэдэг. Ийм авьяастай сод хүн байсан. Бидний бага насны амьдрал ижийгийн минь гэртээ тоглох хөгжмийн аялгуунд хөглөгдөж өнгөрсөн дөө” хэмээн дурсдаг. Тэрбээр ижий нь өнгөрөхөд аав нь “Миний хүүхдүүд сайхан ижий­гээ сайн хараад аваарай” гэж хэлж байсныг мартдаггүй. Тэрбээр “Ижийг нутаглуулахаар Алтан өлгий рүү маш олон машин явсан. Би амьдралдаа анх удаа тийм урт цуваа харж билээ. Хэдий жаахан хүүхэд ч аавыгаа хагацлын үгээ хэлээд дуусгаж чадахгүй уйлахад элэг зүрх эмтрэх шиг л болж надад маш хүнд туссан” хэмээн амьдралынхаа хамгийн хүнд өдрийн тухай дурсан ярьсан.

Бурхан бусдаас ялгарах гайхалтай авьяас, гоо үзэсгэлэн, ааль аашны сайхныг харамгүй заяасан ч дэндүү ахархан нас хайрласнаас үзэгдээд өн­гөрөх солонго мэт богинохон амь­­дар­сан энэ бүсгүй Монголын хөгжмийн урлагийн ноён оргилын нэг Ц.Намсрайжав гэж хүний хань болж дөрвөн сайхан хүүхдийг нь төрүүлж өсгөн, өөрийн гэсэн өнгөтэй дахин дав­таг­дашгүй бүтээлээрээ Монголын урлагт мөнхрөн үлдсэн дэлхийн энтэй хөг­жимчин, дэндүү сайхан ижий байсан юм.

Намжилцэрэнгийн САРАНГЭРЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ShareTweet

Related Posts

Морин хуурын найрал хөгжим Чехийн Ерөнхийлөгчийн ордонд тоглолтоо толилууллаа
Нийгэм

2025-03-12 12:35
}

Шинэ мэдээ

Одон орон судлаачид нарны аймгаас гадуурх гаригаас гарсан радио цацрагийг анх удаа илрүүллээ

Одон орон судлаачид нарны аймгаас гадуурх гаригаас гарсан радио цацрагийг анх удаа илрүүллээ

by undesten
2026-10-06 13:51
0

Л.Бямбасүрэнд оноосон 13 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

Л.Бямбасүрэнд оноосон 13 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

by undesten
2026-10-06 13:38
0

Ш.Энхийн-Од Orlando Magic-тэй “Exhibit 10” гэрээ байгууллаа

Ш.Энхийн-Од Orlando Magic-тэй “Exhibit 10” гэрээ байгууллаа

by undesten
2026-10-06 13:12
0

Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

by undesten
2026-10-06 12:57
0

АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

by undesten
2026-10-06 12:44
0

Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох 5.2 тэрбум төгрөгийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох 5.2 тэрбум төгрөгийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ

by undesten
2026-10-06 12:06
0

“Херо” Б.Баатарыг нэг сарын хугацаатай цагдан хорилоо

“Херо” Б.Баатарыг нэг сарын хугацаатай цагдан хорилоо

by undesten
2026-10-06 11:55
0

Карго ачаанд гаалийн хяналт шалгалт хийх явцад хувцас дотор нуун далдалсан 1.6 кг “мөс” гэх нэршилтэй бодис илрүүлжээ

Карго ачаанд гаалийн хяналт шалгалт хийх явцад хувцас дотор нуун далдалсан 1.6 кг “мөс” гэх нэршилтэй бодис илрүүлжээ

by undesten
2026-10-06 11:45
0

Улаанбаатар хот шахмал түлшний 52,749 тонн нөөцтэй байна

Улаанбаатар хот шахмал түлшний 52,749 тонн нөөцтэй байна

by undesten
2026-10-06 11:39
0

“Нийгмийн дайсан” УСК Казакстан улсын 51 кино театраар албан ёсоор нээлтээ хийлээ

“Нийгмийн дайсан” УСК Казакстан улсын 51 кино театраар албан ёсоор нээлтээ хийлээ

by undesten
2026-10-05 17:46
1

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай