Монгол Улсын хэмжээнд 1973 онд төрсөн 55 мянган хүн, 1989 онд 8-р анги төгссөн 22 мянган хүн, 1991 онд 10-р анги төгссөн 15 мянган хүн байдаг.
Өнөөдөр тэдний төлөөлөл болсон 1989, 1991 онд төгссөн үе тэнгийн төгсөгчид цуглаж спортын таван төрлөөр өрсөлдлөө.
Шадар сайд С.Амарсайхан энэ үеийн төлөөлөл бөгөөд спортын арга хэмжээни үеэр “Тэртээх 1991 оны хавар цагаан цаасан дээр цэнхэр бэхийн толбо татуулж суусан үеийн нөхөд минь өдгөө хийж бүтээх ид насандаа гэр бүл, үр хүүхэдтэй болж, амьдрал ахуй нь тогтож, улс эх орныхоо хөгжил дэвшилд үүрэг хариуцлага хүлээж, ачаа үүрч яваа хүмүүс болжээ.
Биднийг наймдугаар ангиа төгсөж байхад ардчилсан нийгэм яг бидэнтэй адил амьдралд хөл тавихаар зэхэж, биднийг аравдугаар ангиа төгсөхөд дөнгөж анхны нэг хоёр алхмаа хийж байлаа. Тэр утгаараа бидний алхаа энэ нийгэмтэй чацуу юм.
”Монгол 8991-Эв нэгдэл” спорт наадамд 19 аймаг, нийслэлийн 9 дүүргээс нийт 22 баг, 1056 тамирчин оролцож байна. Спортын таван төрлөөр өрсөлдөхөөр эх орныхоо өнцөг булан бүрээс зорин ирсэн нийт төгсөгчдөдөө баяр хүргэж, амжилт хүсье” гэж сэтгэгдлээ илэрхийллээ.