Мелания Трамп \”Daily mail”- сониныг гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл гаргасан гэж үзэн шүүхэд
мэдүүлж 2.3 тэрбум евро нэхэмжилсэн байна.
Өнгөрсөн оны наймдугаар сард \”Малениагийн халуухан зураг Трампыг эвгүй
байдалд оруулсан\” гэх гарчигтай нийтлэл тус сонинд нийтлэгдэж байжээ. Энэ талаар
тэрбээр тус сонины редакцад хандан нийтлэлээ эргүүлэн татаж уучлал гуйхыг
хүсчээ. Мелания Трамп хэлэхдээ \”Худал цуу яриагаар дүүрсэн нийтлэл байсан.
Худал мэдээлэл олонд түгээж, нэр төр гутаасан бол төлөх ёстой\” гэж мэдэгджээ. Түүний өмгөөлөгч уг хэргийн
талаар хэлэхдээ тус сонинд нэр төрд халдсан зураг, хуурамч мэдээлэл бичсэн. Өнгөрсөн
хоёрдугаар сард нэхэмжлэлийн асуудал шийдэгдэж 2.3 тэрбум еврог тус сониноос нөхөн төлбөр болгож авахаар
болсон гэж мэдээллээ.