Ирэх бямба гаригт Хойд Солонгосын \”Нарны
баяр” буюу Ким Ир Сений 105 жилийн ой тохиж байгаа. Энэ арга хэмжээг
сурвалжлахаар дэлхийн 200 гаруй сэтгүүлч тус улсад ажиллаж байгаа билээ. Тэгвэл
цугласан сэтгүүлчдэд \”Бид чухал бөгөөд том зүйл бэлдэж байгаа” гэх тайлбарыг
Хойд солонгосын албаны хүн өгсөн байна. Чухам яг юу бэлдэж байгаа нь
тодорхойгүй байгаа юм.
Тэгвэл яг энэ мэдээллийн дараа хиймэл
дагуулд Хойд солонгос улс цөмийн туршилтад бэлдэж байж болзошгүй дүрс буусан
байна. АНУ-ын үйл ажиллагаа явуулдаг \”Хойд 38” ажиглалтын бүлэгт Хойд
Солонгосын Пунгири туршилтын талбайд үйл ажиллагаа идэвхжиж байгааг мэдээлсэн
байна.
Хойд Солонгосын мэдэгдэж байгаа чухал,
том зүйл нь цөмийн туршилт байж магадгүй гэж АНУ-ын тал болгоомжилж байна. Мөн
пуужингийн туршилт ч байхыг үгүйсгэхгүй байгаа аж. Тиймээс Сингапурт байрлаж байгаа АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч USS Carl Vinson болон агаарын цохилтын бүрэлдэхүүнийг Солонгосын хойгийн зүг илгээсэн байна. Тэд болзошгүй эрсдэлээс хамгаалахаас гадна, Японы армитай хамтарсан бэлтгэл хийх юм байна.