Дэлхийн худалдааны байгууллагаас 12-нд гаргасан мэдэгдэлдээ, энэ жил дэлхийн худалдаа 2.4 хувиар өсөх төлөвтэй байна. 2016 онд 1.3 хувиар өссөн. 2.4 хувь нь 2008 оны банк санхүүгийн хямралаас хойших хамгийн бага өсөлт юм байна.
ДХБ-ын ерөнхий захирал Роберто Азеведогийн гаргасан албан мэдээнд тэмдэглэснээр, сүүлийн жилүүдэд олон улсын худалдааны өсөлт тааруухан байгаа нь дэлхийн эдийн засгийн уналтаас болж байна. Барааны гүйлгээ болон хил дамнасан үйлчилгээ саадгүй хөгжвөл худалдааны салбараас дэлхийн эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр үзүүлж чадна. Харин бодлого тогтоогчид өөрийн орны иргэдийг ажлын байраар хангах хэмжээг батлахын тулд импортод хатуухан хязгаарлалт тавих юм бол худалдаагаар эдийн засгийн өсөлтийг идэвхжүүлж чадахгүй төдийгүй эдийн засгийн сэргэлтэнд ч саад болж мэдэх юм байна гэжээ.