🇲🇳👮Эх орон, ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй алба хаагчид, үе үеийн төлөөлөл, хүндэт ахмадууд, Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн удирдлага, төрийн цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс үүсэж хөгжсөний 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

🔷Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ хариуцлагатай бөгөөд нэр хүндтэйгээр гүйцэтгэж ирсэн.
🔷Тэртээх 1935 онд Налайхын нүүрсний үйлдвэрийн дэргэд Цагдан сэргийлэх харуулын пост нэртэй байгуулагдсанаасаа хойш зөвхөн дүүргийнхээ амар тайван амьдралыг хамгаалаад зогсохгүй, улс эх орныхоо төр, нийгмийн үнэт зүйлийг дархлан хамгаалж, цаашлаад дэлхий нийтийн энх амгалан аж байдлын төлөө хүртэл хүчин зүтгэж явсан хэлтэс юм.

🇲🇳Байгуулсан гавьяатай, туулсан замналтай, бахархан дууриах үйл хэрэгтэй Цагдаагийн яаруу алдар мандан бадрах болтугай !














































































