“Монголд зочлох жил 2023-2028” арга хэмжээний хүрээнд арга хэмжээний тоог нэмэгдүүлэх, мөн спортын олон улсын томоохон арга хэмжээг Монголд Улсад зохион байгуулах ажлыг Соёл, спор, аялал жуулчлал, залуучуудын яамнаас зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Испанийн алдарт “Барселона” багийн легионер тамирчдыг ирэх 10 дугаар сард Монголд урихаар хэлэлцээр хийж буй аж. Хэлэлцээр амжилттай болбол “Барселона” клубийн домогт тоглогчдын хамт Бразилын алдарт хөлбөмбөгчин Роналдиньо Монголд ирэх юм байна.











































































