Роналдо өөрийн 7 дугаараа үснийхээ засалтаар илэрхийлсэн нь энэ удаагийн дэлхийн аваргын хамгийн муу үс засалтад тооцогдох биз гэсэн утгатай жиргээг Америкийн нэг иргэн твитертээ байршуулжээ. Цуурхал хаврын түймэр шиг шажигнан дэгдэж, BBC хүртэл ташаа мэдээ хийхэд хүрсэн юм.
Бодит байдал дээр, 10 сартай бяцхан хүү Эрикийн тархины хавдрын хагалгаанд зориулж Роналдо 83 мянган доллар ээжид нь шилжүүлсэн байдаг. Энэ тухай мэдсэн Флорида мужийн 28 настай фанат нь Роналдод хагалгаа хийлгэсний дараах өөрийн зургаа илгээжээ. Зураг дээр түүний толгойны баруун талд Z хэлбэрийн сорви үлдсэн байсан бөгөөд ийм тавилан туулсан хүүхдүүд сорвиноосоо маш их ичдэг тухай ч дурдсан юм.
Ингээд Роналдо тэдгээр хүүхдүүдийн ирээдүйд итгэх итгэлийг нь дэмжиж үсээ адилхан засуулж 2014 оны хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд орсон түүхтэй. Уг нь бяцхан хүүгийн ээж нь түүнээс гарын үсэгтэй өмсгөлийг нь гуйж, дуудлага худалдаагаар хүүгийнхээ хагалгааны зардлыг олох санаатай байж. Харин Роналдо тэгж хугацаа алдалгүйгээр шууд бэлэн мөнгө өгсөн аж.