Миланы спортын албаны дарга асан Массимилиано Мирабелли “Хятадууд Миланыг удирдаж байх хугацаанд Рональдог багтаа авчирч болох байсан” гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.
Тэрээр “Би Кристиано Рональдог Миланд элсүүлэх боломж байсан болохыг баталж байна. Би тоглоогүй ээ. Тухайн үед Миланы одоогийн эзэмшигчид багийг удирдаж байсан бол Рональдо Миланд тоглож байх байлаа. Тэр Аваргуудын Лигид тоглохгүй байхад дургүйцээгүй. Тэр бидэнд хэзээ ч Европа Лигийн цом хүртэж байгаагүй болохоо хэлж байсан. Тиймээс энэ цомыг хүртэх хүсэлтэй болохоо хэлсэн.
Би түүний агенттай хэлэлцээрийн ширээний ард суугаад гэрээний тал хэсэг дээр нь тохиролцоонд хүрээд байсан. Түүний авах цалин, түүнийг худалдаж авах мөнгөн дүн гэх мэт. Энэ наймаа буруу тийш эргэчихгүй байгаа гэдэг айдас надад байгаагүй. Учир нь Силвио Берлиссони Хятадуудад Миланыг зарсны дараагаар “Агуу эр хүний ард, шилдэг хуульч, хүчтэй банк байдаг” гэж бидэнд хэлж байсан юм” гэж мэдэгджээ.