Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр /2025.08.25/ Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Их тойруу, Бага тойруу дотор долоон давхраас дээш барилга барихыг хориглоно гэдгээ мэдэгдлээ.
Энэ талаар тэрбээр “Их тойруу доторх барилгын өндөржилтийг НИТХ-аар батлуулах ажлыг яаралтай зохион байгуулъя. Тэгэхгүй бол хотын төвийн барилгууд маань эхнээсээ хөрөөний шүд шиг болж байна. Долоон давхраас дээш барилга барихыг хориглоё. 40, 50 мянгатын байрыг буулгаад 16, 20 давхар барилга барих гээд байна.
НИТХ-аар мөн паарын шинжилтээ, мөнгөн дүнтэй батлуулж авъя.
Хоёрдугаарт барилгын гадна пасадыг чулуу юм уу, металь пасадаар хийнэ гэдэг нөхцөлтэйгээр барилга эхлүүлэх зөвшөөрөл өгье. Хөөсөн пасадыг зогсооё. барилгын үнэ өртөгт нөлөөлөх байх. Гэхдээ хотын өнгө үзэмжтэй нийцүүлж, барилгын стандарт өөрчлөгдөх ёстой. Тэгэхээр 2026 онд Улаанбаатар хотод шинээр барилга барих гэж байгаа хүмүүс хөөсөн пасадтай барилгын зөвшөөрөл олгогдохгүй гэж ойлгож болно. Дүрэм журмаа бармимталдаг болмоор байна” гэлээ.