Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн таван хоногийн урьдчилсан мэдээгээр энэ сарын 5-наас эхлэн нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгаар салхи шуургатай, сэрүүссэн, зарим газраар нойтон цас орж болзошгүй байна.
Дохио!!! Говь-Алтай аймгийн баруун, хойд хэсгээр 5-ны өдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүртэл ширүүсэх тул малчид, тээвэрчид, тариаланчид болгоомжтой байхыг анхаарууллаа.
Урьдчилсан мэдээ (10-р сарын 4-5)
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 9-14 метр, Алтайн салбар уулсаар 18-24 метр хүртэл ширүүснэ.
Агаарын температур:
-
Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутагт -8...-13°,
-
Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон голын хөндүүдээр -2...-7°,
-
Говийн өмнөд хэсгээр +3...+8°,
-
Өдөртөө уулархаг бүсэд 0...+10°, говийн нутгаар +15...+20° орчим байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадасгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6–11 метр. Шөнөдөө 0…–3°, өдөртөө +13…+15° дулаан байна.
Багануурт: Шөнөдөө –3…–5°, өдөртөө +13…+15°.
Тэрэлжид: Шөнөдөө –5…–7°, өдөртөө +11…+13°.
10-р сарын 6–10-ны урьдчилсан төлөв
6-нд баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд Хөвсгөлийн уулархаг нутагт бороо, нойтон цас орно.
Салхи секундэд 16–18 метр хүртэл түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө –14…–19°, өдөртөө –4…+1°, төвийн бүсийн уулархаг нутгаар шөнөдөө –9…–14°, өдөртөө 0…+5° дулаан байна.
Цаг уурын байгууллагаас малчид, тээвэрчид, иргэдийг шуурга, хүйтрэлт, нойтон цастай нөхцөлд анхаарал сэрэмжтэй байхыг дахин санууллаа.