Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос эрүүл мэндийн салбарын ажилтнууд ажил хаяхаар болсныг мэдэгдлээ.
Салбарын эмч, сувилагч, ажилтнууд долоо хоногийн турш суулт хийсэн ч төр, засгаас тодорхой арга хэмжээ аваагүй тул тэмцлийн дараагийн шат буюу ажил хаялт зарлахаар болсон байна.
Уг асуудлаар Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо өнөөдөр (2025.10.27) 12:00 цагт Сүхбаатарын талбайд хэвлэлийн хурал зохион байгуулах аж.
Энэ салбарынхан
-
үндсэн цалинг 3.5 саяд хүргэх,
-
эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг ДНБ-ий зургаан хувьд хүргэх,
-
иж бүрэн нормын хувцасны зардлыг төсөвт тусгайлан тусгаж олгохыг шаардаж байгаа юм.












































































