Гүрж улсын үндэсний бөх болох Чидаоба бөхийн 2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр анх удаа оролцож, бахдам амжилт гарган мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр тэмцээний эхнээс хүч түрэн барилдаж, дараах амжилтыг үзүүлжээ.
• 1-р тойрогт Италийн бөхийг цэвэр ялсан,
• 2-р тойрогт Туркменистаны бөхийг цэвэр ялсан,
• 3-р тойрогт Латвийн бөхийг 2 онооны илт давуугаар ялсан,
• 4-р тойрогт АНУ-ын бөхийг 4
оноогоор ялсан,
• 5-р тойрогт нутаг нэгт ОУХМ Х.Цогтгэрэл-г 1 оноогоор ялсан,
• 6-р тойрог буюу зооны аваргын төлөө Узбекстаны бөхийг нэмэлт цагт 2 оноо авч ялснаар финалд шалгарсан юм.
Алтан медалийн төлөөх барилдаанд тэрбээр нутгийн хүчтэн, Гүржийн бөхтэй тун өрсөлдөөнтэй барилдаж 1 онооны зөрүүтэйгээр ялагдан, дэлхийн дэд аварга боллоо.
Ө.Дүүрэнбаярын энэхүү амжилт нь Монгол бөхийн спортод шинэ хуудас нээж, Чидаоба бөхийн дэлхийн тавцанд манай улсын нэрийг таниулсан түүхэн амжилт боллоо.










































































