Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдыг өнгөрсөн аравдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Улмаар, Засгийн газар өнгөрсөн Мягмар гаригт ээлжит бусаар хуралдаж, түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын даргаар хошууч, генерал Ж.Болдыг томилсон юм.
Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Т.Сүхболд Дотоод хэргийн их сургуулийн захирлаар томилогдсон байна.










































































