Энэ амралтын өдрүүдэд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Дундговь, Өмнөговь аймгуудад ажиллаж эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах бөгөөд өнөөдөр тус аймгуудад нэн шаардлагатай байсан түргэн тусламжийн 8 автомашиныг хүлээлгэн өглөө.
Тэрээр хэлэхдээ, 2017 оны төсөвт нийт сумдын 60 орчим хувьд парк шинэчлэл хийхээр тусгасан байгаа. Түүнийхээ эхний ээлжийн машинуудыг өнөөдөр Наран ургах зүгт байдаг Өмнөговь аймгаас эхэлж байгаадаа баяртай байна. Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбарт нэн тулгамдаж байгаа асуудал бол яах аргагүй түргэн тусламжийн автомашин байдаг. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед Засгийн газар эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжиж нийтдээ 159 автомашины санхүүжилтийг суулгаж өгсөн. Энэ бүхнийг шийдвэрлэж өгсөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон хамтран ажилласан бусад бүх хүмүүстээ баярласнаа илэрхийлж байна. Энэ 5 дугаар сарын 15-ны өдөр гэхэд дээрх сумд эмнэлгийн түргэн тусламжийн шинэ автомашинтай болно гэв.
Өнөөдөр Өмнгөговь аймгийн 4 сум /алслагдсан Хайрхан багт/, Дундговь аймгийн 4 суманд орон нутгийн бартаа ихтэй замыг туулах чадвар сайтай фургон автомашинуудыг Эрүүл мэндийн сайдын багцаас өгч байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: ЭМЯ