МАН-ын Их хурал санал хураалтаар үргэлжилж байна.
МАН-ын даргад УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нар нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна.
Нэр дэвшигчид МАН-ын дарга болбол юу хийж хэрэгжүүлэх вэ гэдэг бодлогоо гишүүддээ танилцуулж, улмаар сонирхсон асуултад нь хариулт өгсөн.
Үүний дараа МАН-ын даргад нэр дэвшигч нараас хэнийг нь дэмжиж байгаа талаарх санал хураалтыг нууцаар авч байгаа юм.
МАН-ын Их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийг төлөөлөн 2200 гаруй төлөөлөгч оролцож байна.










































































