Холливуудын нэрт жүжигчин Леонардо
Ди Каприо уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тайван жагсаалд
нэгджээ. Тэрээр байгаль орчны асуудалд ихээхэн санаа зовж явдаг төдийгүй
тэдгээр өөрчлөлтийн эсрэг гарын үсгээ зуржээ.
Эрдэмтдийн үзэж буйгаар агаар дах нүүрстөрөгчийн хий
дэлхийн дулаарал үүсэх гол шалтгаан болдог. Хэрэв дэлхийн дундаж температур жил
бүр нэмэгдвэл ан амьтан устах аюул тулгарах аж. Энэхүү жагсаалын үеэр Леонардо
Ди Каприо ан амьтдыг хайрлах, байгаль дэлхийгээ бохирдуулахгүйн тулд өөрийн
биеэр тайван жагсаалд нэгдсэн байна.