УИХ дахь Ардчилсан намын бүлэг яг одоо хуралдаж байна.
Хуралдаанаар нэгэн чухал хуулийн төслийг хэлэлцэж байна. Тодруулбал, “Улс төрийн намын дарга нь УИХ-ын дарга байж болохгүй” гэсэн хуулийн төслийг тэд санаачилжээ.
Өөрөөр хэлбэл, намын дарга нь намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс Ерөнхий сайдаар ажиллах нь зөв гэж үзэж байгаа аж. Үүний цаад санаа нь шинээр сонгогдсон МАН-ын дарга Н.Учралд улс төрийн хүрээнд барьж буй хамгийн анхны бөгөөд хүнд бэлэг юм. Эх сурвалжийн мэдээлснээр, МАН-ынхан Н.Учралыг намын даргаараа сонгож, УИХ-ын даргад “зүтгүүлэх” тохироо хийгээд буй. Тэгвэл АН-ынхнаас санаачлаад буй энэ хуулийн төсөл нь УИХ-аар батлагдах өндөр магадлалтай бөгөөд батлагдсан тохиолдолд МАН-ынхны тохироо бүтэлгүйтэх нигууртай юм.
Яагаад энэ хууль батлагдах өндөр магадлалтай вэ гэвэл АН-ын бүлгийн 42 гишүүнээс гадна бусад нам, эвслийн гишүүдээс дэмжлэг орж ирэх боломжтой юм.










































































