017 онд мэргэжлийн боксын хуваарьт багтсан Хүнд жингийн хамгийн том тулаан нь Энтони Жошуа-Владимир Кличко нарын өрсөлдөөн байлаа. Лондон хотын алдарт Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд болсон тус тоглолт 11 раунд үргэлжилсэн бөгөөд нас залуу Британи эрийн хүнд цохилтууд Кличког өвдөглүүлж чадлаа.
Мэргэжлийн рингэд нэг ч ялагдаагүй амжилтаа хадгалсан Энтони Жошуа Дэлхийн боксын хүнд жингийн аварга Владимир Кличког ялж, 19 дэх ялалтаа байгуулсан юм. Э.Жошуа өөрийн эзэмшдэг IBF холбооны аварга цолноос гадна WBA Super, IBF хүнд жингийн аварга цолыг эзэмших болжээ.
Тулааны дараа Энтони Жошуагийн дараагийн өрсөлдөгч хэн байх вэ гэсэн асуулт урган гарч ирсэн. Тэгвэл Их Британийн ширэн бээлийтэн, шилдэг тулаанч Тайсон Фюр дараагийн өрсөлдөгчөөр нь нэрлэгдлээ. Энтони Жошуа өмнө нь түүнд тулааны санал хүргүүлж байсан ч Т.Фюри өнөөг хүртэл хариу өгөөгүй байсан. Харин тэрбээр Кличко-Жошуа нарын тоглолтын дараа хүсэлтийг хүлээн авч байгаагаа хэлжээ.