\”Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх” сарын аяны хүрээнд 04 сарын 29-ны бямба гаригт Налайх дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж явууллаа.
Цэвэрлэгээг дүүргийн 1 дүгээр хорооны Их амны хөндий, 4 дүгээр хорооны Зүүн постноос Бүс нуур, Бүс нуураас урагшаа Налайхын голын төгсгөл хүртэл нийт 11460 м2 нийтийн эзэмшлийн талбайд зохион байгуулж, ЗДТГ-ын хэлтэс, албад байгууллагуудыг хуваан авч хяналт тавьж ажиллалаа.
Цэвэрлэгээнд оролцох тухай албан бичгийг Налайх дүүргийн 62 байгууллагад хүргүүлж, нийтдээ 2 бүсэд 55 байгууллагын 2005 ажилтан албан хаагчид ажиллажээ.
Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын машин техникээс гадна тухайн хэсэгт үйл ажиллагаа явуулдаг зарим нэг компани машин техникээ гарган ажиллаж нийтдээ 674 тонн хогийг цэвэрлэлээ.
Тус өдөр дүүргийн алслагдсан 5,6 дугаар хороод их цэвэрлэгээ хийж, нийтийн эзэмшлийн 2500 м2 зам талбайгаас 44тн хогийг цэвэрлэсэн байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.