Энэ тухайгаа тэрээр \”Би Ардчилсан намын гишүүн байсан. 1990 онд анх Ардчилсан намын гишүүн байсан хүн. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд гишүүнчлэлээ есдүгээр сард сэргээлгэлээ. Хууль нь ийм зүйлийг шаардаад байна. Уг нь хүн бүр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй байх ёстой. Гэтэл УИХ-д суудалтай намаас нэр дэвшинэ гээд заачихсан учраас л хуучин гишүүнчлэлээ сэргээлээ.
Өнөөдөр нийгмийн амьдралд гол үгүйлэгдэж байгаа юм нь хариуцлага, шударга ёс. Үнэхээр маш олон төрийн албан хаагчид зөвхөн төрөөс цалин авдаг мөртөө асар их хэмжээний мөнгийг офшор дансанд аваачаад хийчихсэн байх жишээтэй. Сүүлийн 20 жилд төрийн албан хаагчид асар их эрүүгийн гэмт хэрэгт өртөж байгаа. Энэ асуудлыг таслан зогсоохгүй бол Монгол Улс нийгэм, эдийн засгийн гүн гүнзгий хямралд унахаар байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд Ерөнхийлөгчийн сонгуульд чөтгөртэй ч хамаагүй нийлж өрсөлдөх ажлыг сонгож явна.
Монгол Улсын ерөнхийлөгчид хэн дэвшиж болох вэ гэдэг асуудлыг бодох хэрэгтэй. Хүн бүр нэг юмыг бодох ёстой. Би хэн бэ, би ямар хүн бэ гэдэг асуудлыг бодож байж нэрээ дэвшүүлэх хэрэгтэй. Ямар ч байсан офшор данс, элдэв хавтаст хэрэг миний хувьд байхгүй. Би Монгол Улсын хүний эрх, ардчилал, эрх чөлөөг хамгаалж явсныхаа төлөө шоронд орж байсан юм бий. Тендер, асар их мөнгө хөрөнгийг шамшигдуулсан хүмүүс ёс суртахууны хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших ёсгүй. Энэ нь өөрөө Ардчилалыг гутааж байгаа хэрэг” гэв.