Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн олон өрсөлдөгч тодруулсан намаар Ардчилсан нам тодорч байна. Өнөөдрийн байдлаар АН-аас есөн ч хүн нэр дэвшихээ албан ёсоор зарласан.
\”Хүсэхэд хясна” гэгчээр АН-ын дарга С.Эрдэнэ нэр дэвшигчдийн дэнчинг тогтоосон нь олон хүний нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсэн хэрэг болов. Одоогийн байдлаар нэг нэр дэвшигчээс 10 тэрбум төгрөгийг дэнчинд авна гэсэн шум тарсан. Тэгвэл есөн горилогчоосоо 10 тэрбумыг авахад 90 тэрбум болж, С.Эрдэнэ Монголын хамгийн баян хүнээр тодорно.
Цаашилбал, \”Эрдэнэ ван”-гийн хүрээ хилийн зурвасаа тэлж Монгол Улс тэр чигээрээ С.Эрдэнийн гарт орох аюул ойрхон байна. Энэ утгыг ухвал жинхэнэ ёсоороо олирхагжсан нийгмийг С.Эрдэнэ бүтээнэ гэсэн үг. АН-ын даргын хэт их мөнгөжсөн шуналыг хэн зогсоох вэ гэдэг нь өөрийн эрхгүй сонирхол татна.