Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас бүртгэлийн үйл ажиллагаагааг түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд банкны карт уншигч буюу пос машиныг үйлчилгээндээ туршилтаар ашигласан.
Тэгвэл тус зорилтын хүрээнд эхний ээлжинд гадаад паспортын үйлчилгээнд пос машиныг ашиглаж эхэллээ. Ингэснээр иргэд гадаад паспорттой холбоотой тэмдэгтийн хураамжийг төлөхийн тулд заавал банк руу явж, очер дугаарт зогсон цаг хугацаагаа алдах шаардлагагүй боллоо.
Цаашид бүртгэлийн бүх үйлчилгээнд пос машиныг ашиглахыг зорьж байна.
Эх сурвалж: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар