МАН-ын VIII Бага хурлаас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодрууллаа. Бага хуралд нийт 259 гишүүн оролцсон бөгөөд үүнээс 222 нь саналаа өгчээ. Ингэснээр санал өгсөн нийт гишүүдийн 85.7 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшихээр боллоо. Намын дотоод дүрмээр сонгуульд нэр дэвшигчийг Удирдах зөвлөлөөс дэвшүүлж, Бага хурлаар хэлэлцүүлдэг.
Үүний дагуу Удирдах зөвлөл хуралдаад УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын нэрийг Бага хуралд оруулсан юм. Ингэснээр Бага хурлын гишүүдийн дунд нууц санал хураалт явуулж дүнгээ гаргав. Хурлаар нэр дэвшигчийг тодруулахаас гадна нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг батлахаар тогтсон. Одоо нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг батлахаар Бага хурал үргэлжилж байна.
Монгол Ардын нам