Эдгээр зүйлсийг өдөр тутамдаа хэрэглэдэг бол яг өнөөдрөөс эхлээд зогсоогоорой гэж зөвлөе
Нүүрээ савангаар бүү угаагаарай. Савангаар нүүрээ угааснаар таны арьсыг хуурайшуулж, арьсны уян хатан чанарыг алдагдуулж өнгөн давхаргыг гэмтээдэг байна. Үүний оронд зориулалтын нүүр угаагч хөөс, лосион зэргийг ашиглаарай.
Скраб нь барзгар гадаргуутай тул арьсыг маш их гэмтээдэг. Хэрэв эмзэг мэдрэмтгий арьстай бол скрабнаас татгалзаарай.
Зарим тохиолдолд стресээс үүдэлтэй нүүрэн дэр батга гарах тохиолдол бий. Хэрэв батга гарч тууралт үүсэн тохиолдолд мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч өөрт тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зүйтэй.
Нарны гэрэл арьсанд муу нөлөөтэй. Нарны шууд тусгал таны арьсыг харлуулж сэвх толбо үүсгэж болно. Тийм учраас нарын хэт ягаан туяанаас бүтэн өдрийн турш нүүрээ хамгаалбал арьсаа эрүүл байлгаж чадна. Нарны тусгалаас сэргийлж зайлшгүй хамгаалах тос эсвэл шүршигч хэрэглээрэй.
Гар доорматериалаастатгалзаарай. Гоо сайханд уламжлалт аргууд үр дүнтэй байдаг ч хэтэрхий хуучирсан гэж хэлж болно. Та магадгүй хөргөгчдөө хэт удаан хадгалсан эсвэл мөнгө хэмнэх гэсэн бодлоос болж арьсаа гэмтээж болзошгүй.
Таны арьсыг төгс харагдуулахад туслах өдөр бүрхийх алхмууд
Цэвэрлэгээ хийх. Өдөр тутамдаа нүүрээ сайн цэвэрлэх хэрэгтэй. Ингэснээр таны арьсны эрүүл байх нөхцөл хангагдана. Мөн найрлагадаа сүү, зөгийн бал орсон бүтээгдэхүүнийг сонгоорой. Нүүрээ будахаас өмнө, эсвэл будагаа арилгахдаа зориулалтын цэвэрлэгчээр угаагаарай.
Тоник нь арьсны нүх сүвийн бохирдлыг сайн цэвэрлэх төдийгүй арьс арчилгаанд байх ёстой хамгийн түгээмэл бүтээгдэхүүн. Найрлагадаа салицилийн хүчил агуулсан тоникийг зөвхөн тослог арьстай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.
Чийгшүүлэх. Та өөрийн арьсны онцлогоос хамаарч нэмэлт чийглүүлэгч хэрэглэх хэрэгтэй. Чийглүүлснээр таны арьсны уян хатан байдал хэвээр үлдэнэ.
Нарнаас хамгаалах тос. Dailymail.com сайтад мэдээлснээр тамхи татдаг эмэгтэйчүүдийн арьс хамгийн их гэмтэлтэй харалсан байдаг байна. Үүнээс гадна нарнаас хамгаалах үйлчилгээтэй SPF өндөртэй тосыг хэрэглэх хэрэгтэй.