Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэнтэй холбогдуулан эх баригч, сөрөг хүчин намуудаас хэдийнээ нэр дэвшигчээ тодруулсан. МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга нэр дэвшихээр болсон. Харин МАХН-аас нэр дэвшигчийг маргааш тодруулахаар боллоо.
УИХ-д О.Баасанхүү гишүүн төлөөлдөг тус намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй. МАХН-ынгишүүд маргааш өглөө 10 цагаас бага хурлын товоо зарласан. Тус намаас нийтдээ ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх зургаан хүн өрсөлдөх хүсэлтээ өгсөн байна.