Амын хөндийн эрүүл ахуйг сайн сахиагүйгээс эсвэл байнга тамхи татах, кофе
уух зэргээс шалтгаалж таны шүдэнд өнгөр үүсч шарласан харагдаж байна уу. Юуны
өмнө амны хөндийн эрүүл ахуйг өдөр тутамдаа сайтар сахиж шүдийг хорхойтуулж
өнгөө алдуулах хоол хүнснээс татгалзаарай.
Хэрэв та байгалийн эрүүл аргаар шүдээ цайруулахыг хүсж байвал доорх
зөвлөгөөг дагаарай.
Тал аяга халуун бүлээн усанд ½ лимоны шүүсийг нэмээд шүдээ зайлна. Гэхдээ өдөр бүр хэрэглэвэл
шүдний пааланг гэмтээх аюултай. Тиймээс та долоо хоногт нэг удаа лимонтой усаар
шүдээ зайлж угаагаарай.
Үүний дараа хоёр халбага сод, шүдний оо, бүлээн усаар жигд 10-15 минут угаагаарай.
Ингэснээр таны шарласан өнгөр тогтсон шүд хялбар аргаар цайрах болно. Энэхүү аргыг
долоо хоногт нэг удаа хэрэглэснээр таны шүд танан цагаан болно гэдэгт итгэлтэй
байна.
Мөн яншуйгаар шүдээ үрснээр шүдийг
цайруулж, тогтсон өнгөрийг арилгадаг аж.