Өмнөговь аймагт өчигдөр хүчтэй шороон шуурга үүссэн талаар бид мэдээлсэн. \\Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү\\. АНУ-ын BBC агентлагт мэдээлснээр Хятадын Бээжин хотод хүчтэй шороон шуурга шуурч
хотыг бүхэлд нь нөмөрсөн гэж мэдээлжээ. Тодруулбал Бээжин хотод агаарын чанарын
индекс муудаж амьсгалахад бэрх байдал үүсгэсэн байна. Эрх баригчид шороон
шуурганаас сэргийлэхийн тулд иргэдэд зөвлөмж өгчээ.
Монгол улсаас үүдэлтэй шороон шуурга
ӨМӨЗО-ын газар нутгийг дайрч өнгөрөн Бээжин хотод шороон шуурга үүссэн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад агаарын чанарын аюулгүй түвшинг
тодорхойлохдоо нэг метр кубд \\PM 2.5\\ микрограм хэмжээтэй тоосны агууламж байх ёстой. Гэтэл
Бээжин хотод орон нутгийн цагаар 03 цагийн орчимд агаарын бохирдлыг хэмжихэд
нэг метр кубд 500 микрограм буюу 25 дахин их байжээ.
Мөн энэхүү үзэгдлээс болж Бээжингийн олон нислэгүүд саатсан аж. Агаарын бохирдлыг бууруулахын тулд Хятадын эх баригчид олон ажил хийж
байгаа ч өвөл амьсгалахад бэрхшээлтэй байдаг гэж олон нийтийн сүлжээний
хэрэглэгчид ярьж байна. Мөн уушгины хорт хавдартай болох эрсдэл маш өндөр
байгааг Бээжин хотын иргэд хэлжээ. 2015 онд Бээжин хот дэлхийн хамгийн их
агаарын бохирдолтой хотуудын жагсаалтыг тэргүүлсэн юм.