Элэг бүтэн монгол хөтөлбөрийн нээлт өнөөдөр Сүхбаатарын талбай дээр өнөөдөр 11-13 цагийн хооронд иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх өдөрлөг болно.
Хөтөлбөрийн хүрээнд МУ-ын засгийн газрын 2017 оны 04 сарын 12-ны өдрийн 112 дугаар тогтоолоор тус хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөр нь 2017-2020 оны хооронд хэрэгжих бөгөөд Монгол улсын 15-аас дээш насны бүх хүн амд хепатит В,С вирусийн халдварыг үе шаттайгаар илрүүлэх ажлыг зохион байгуулах юм байна.
2016 оны статистик мэдээллээр 5991 элэгний хавдрын өвчин манай улсад бүртгэгдсэн байна.