Калийм Мохаммед өдгөө Энэтхэгийн Жарханд
тосгонд амьдарч байна. Түүнийг тосгоныхон \”Чөтгөрийн хүү” гэж нэрлэдэг. Түүний
гар өдөр өдрөөс томорсоор ийм дүр төрхтэй болжээ. Энэ бол гигантизм нэг төрлийн
өсөлтийн өвчин юм.
Калиймийн нэг гар л гэхэд 8 кг жинтэй.
Үүнээсээ болж тэрээр үргэлж ядардаг. Гэвч хөршүүд, хүүхдүүдийн шоолох нь түүнд
бүр ч илүү их дарамж үзүүлдэг гэж тэрээр ярьжээ. Сургууль ч түүнийг элсүүлэхээс
татгалзсан байна. Татгалзсан шалтгаанаа \”Калийм хүүгийн том гар бусад
хүүхдүүдийг айлгах болно” гэж тайлбарлажээ.
Гар нь томрох тусам, хоол идэх, хувцсаа
өмсөх зэрэг нь улам л хэцүү болж, заавал нэг хүн түүнийг үргэлж асарч байх
шаардлагатай болсон байна. Уг нь Калиймд хагалгаа хийх боломжтой. Гэвч тэднийх
нэн ядуу. Тиймээс л найман настай Калийм хүү бусдад \”Чөтгөрийн хүү” хэмээн
хэлүүлж, олны нүднээс нуугдан амьдарч байна.
Харин Калийм хүүгийн тухай мэдээлэл сонин
хэвлэлээр тархаж, доктор Ража Сабафатийн сонорт хүрсэн байна. Тэрээр Энэтхэгийн
гарны мэс засалчдын анхдагч нэгэн бөгөөд хүүд хагалгаа хийнэ гэдгээ мэдэгдсэн
байна.
Одоо доктор Ражагийн баг Калийм хүүгийн
гарт анхаарлаа хандуулж, хагалгаа хийж, физик эмчилгээнд хамруулж, халамжилж
байна. Хүү гараа ч хөдөлгөж чаддаггүй байсныг бодоход хуруугаа хөдөлгөж, утсаар
тоглож чаддаг болжээ. Гэхдээ эмчилгээ дуусаагүй гэж доктор Ража хэлсэн байна. Калийм хүүг хүнд хүнд хагалгаанууд хүлээж байна. \”Чөтгөрийн хүү\”-д сайхан ирээдүй бий болов уу?