Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Цогт, Г.Маралмаа нарыг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэж, үйлдсэн хэргийн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Т.Цогтод 20 жилийн хорих ял, Г.Маралмаад 23 жилийн хорих ял оногдуулсан билээ.
Тэгвэл 23 жилийн хорих ялаар шийтгүүлсэн эмэгтэй мөрдөн байцаалтын явцад Цагдаагийн албан хаагчид хүчиндүүлсэн гэх мэдээллийн дагуу өнөөдөр Цагдаагийн Ерөнхий газраас тус хэргийн талаар мэдээлэл өглөө.
ЦЕГ:Шүүхээс ял шийтгэсэн эмэгтэй М шүүхийн цагдаа намайг хүчирхийлсэн гэх мэдээлэл 2017 оны 4-р сарын 28-ны өдөр ирсэн. Мэдээллийн дагуу мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн хэргийг мөрдөх хэлтэс одоогоор энэ хэргийг шалгаж байна. Энэ хугацаанд шалгагдаж байгаа иргэн Б нь Сүхбаатар дүүргийн 13-р хороонд гэртээ өөрийгөө боомилсон байдалтай олдсон. Гэрээслэл бичиж үлдээсэн эсэхийг шалгаж байгаа гэв.