“Шандас ММА” дэвжээний тамирчин, холимог тулаанч Б.Энх-Оргилд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрөөр Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээхээр болжээ.
Тэрээр дэлхийн холимог тулааны шилдэг холбоодын нэг “ONE Championship”-ийн “One Fight Night-38” тэмцээнд ялалт байгуулж, аваргын бүсийг эх орондоо авчирсан юм.
Мөн тэрээр “Physical Asia” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож, Монгол хүний хүч чадал, тэсвэр хатуужлыг олон улсад сурталчлан таниулсан билээ.
Б.Энх-Оргил нь холимог тулааны спортын төрлөөс төрөн гарч буй хоёр дахь Гавьяат тамирчин болж байна. Түүний багш Ж.Нарантунгалаг холимог тулааны анхны гавьяат тамирчин болж байсан.









































































