МАХН-ын бага чуулган хаалттайгаар хуралдаж байгаа. Тэгвэл өнөөдөр өглөө хуралдсан Гүйцэтгэх товчооны хурлаас намын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан байна. Уг нь шүүхээс Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх болможгүй гэсэн байдаг. Гэвч намын гишүүд нь шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, намын даргаа сунгаанд оруулна гэсэн байр суурьтай байгаа аж. Энэ байр сууриа хамгаалж өнөөдөр Ялалтын талбай дээр жагсаал зохион байгуулахаар болсон байна.