АН-ын 8-р их хурал эхэллээ. 1073 саналын эрхтэй төлөөлөгч нар цуглаад байна.
Өнгөрсөн лхагва гаригт ардчилсан намын дотоод сонгуулиар УИХ-ын гишүүн асан Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй болсон билээ.
Тэгвэл өнөөдөр Ардчилсан нам наймдугаар Их хурлаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ албан ёсоор баталгаажуулна.
Сонгуулийн тухай хуульд зааснаар тухайн намаас нэр дэвшигчийн гишүүдээсээ авсан саналын тоог дэмжсэн, дэмжээгүйгээр нь нарийн гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд мэдүүлэх ёстой учраас Их хуралд оролцогчдын дунд нууц санал хураалт явуулах аж.