Ерөнхий сайд Г.Занданшатар Баянхонгор аймгийн нутгийн зөвлөлийн шинэ жилийн цэнгүүн дээр хэлсэн үг нь олон нийтийн шүүмжлэлийг хүлээгээд байна.
Тэрбээр “Э.Батмагнай арсланг давахад Монгол даяараа өндийсөн, нутгийн уул ус өндийсөн. Тэр бөх нь допингтой байсан юм билээ. Э.Батмагнай допингтой нь хамт ялсан. Одоо би допингтой улс төрийг ялна” хэмээсэн юм.
Тэгвэл Монгол Улсын гарьд Н.Өсөхбаяр өөрийн сошиал хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Монгол Улсын эрхэм Ерөнхий сайд Монголын үндэсний өв соёл эв нэгдлийн бэлгэдэл болох үндэсний бөхийг жалга дов, нутаг усаар ялгаварлан гадуурхаж увайгүй үйлдэл гаргасанд гүнээ харамсаж байна. Монголын ард түмэн үнэн худлыг ялгах нүдтэй. Үнэн хэзээд ялна” гэжээ.










































































