Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орж, салхи шуургатай байна.
2017 оны 05 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын зүүн хэсэг, төвийн аймгуудын зарим газраар бороо, хур тунадас орно. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 хэм, говийн бүс нутаг, Дорнод Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо шивэрнэ. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 21-23 хэм дулаан байна.
2017 оны 05 дугаар сарын 09-нөөс 05 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
9-10-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн аймгуудын нутаг болон баруун аймгуудын баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 9-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, зарим үед түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст сэрүүсч Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.