Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх холбоос дээр дарж баталгаажуулна уу” гэх агуулгатай хуурамч зурвас илгээн иргэдийг залилж буй гэмт хэрэг бүргэгдэж байна.
Улмаар иргэдийг тухайн холбоос дээр даруулан интернет банкны нэвтрэх нэр, нууц үг, баталгаажуулах код зэрэг хувийн мэдээллийг нь хууль бусаар авдаг.
Иймд иргэд Та бүхэн танихгүй этгээдээс ирсэн холбоос, линк дээр дарахгүй байх мөн иймэрхүү хуурамч холбоос нь ихэвчлэн богиносгосон холбоос буюу tinyurl, bit.ly гэх мэт байдаг.
Цагдаагийн байгууллагаас иргэдийг цахим орчинд сонор сэрэмжтэй байж, өөрийн эд хөрөнгө, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахыг анхааруулж байна.









































































