2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай хүйтэн, жинхэнэ өвлийн шөнө, өдрүүд болно.
2026 оны 01 сарын 13, 14-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч, 2026 оны 01 сарын 15-наас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -40…-45 градус, өдөртөө -29…-34 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -35…-40 градус, өдөртөө -25…-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -12…-17 градус, бусад нутгаар шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -19…-24 градус хүйтэн байна.
Эх сурвалж: Цаг уурын байгууллага











































































