Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудал яригдлаж эхлээд байна. Учир нь гурван замын постоор иргэд Баян-Өндөр сумаас Жаргалант сум орох буюу өөрийн аймгийн нутаг дэвсгэртээ зорчихдоо хураамж төлдөг, Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлийн галт тэрэг нийслэлд өглөөний 5 цаг 40 минутад очдог нь иргэдэд олон талаар чирэгдэл учруулж байгаа юм. Иймээс Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлийн галт тэргийг нийслэлд өглөөний 7 цаг 20 минутад очдог болгож цагийн хуваарийг өөрчлөх асуудлыг албаныхан судалж, хэрэгжүүлэхээр болоод байгаа аж.