Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар, 10-нд ихэнх нутгаар, 11,12-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурч сэрүүсэхийг анхааруулж байна.Төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө сэрүүсч 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө сэрүүсч 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө сэрүүсч 16-21 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө бүх нутгаар сэрүүсч 17-22 градус дулаан байна.
Улаанбаатар хотод үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч шөнөдөө 0-2 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.








































































