АНУ-ын алдарт дуучин Женницер Лопез тэрбумтан сүйт залуугийнхаа хамтаар нэгэн
үдэш романтик оройн зоог барьжээ. Өдгөө 47 настай дуучин бүсгүй сүйт
залуутайгаа романтик оройн зоогонд даруухан хувцасласан байна. Өнгөрсөн долоо хоногт болсон \”Мет Гала” загварын наадамд шинэхэн найз залуу
Алекс Родригозын хамтаар улаан хивснээ алхаж олныг бишрүүлсэн. Дуучин бүсгүй
өмнө хэд хэдэн залуустай амрагийн харилцаа үүсгэж байсан хэдий ч Алекс
Родригозыг илүү чухалчлан үзэж сүйт залуугаа хэмээн танилцуулах болсон. Түүний
сүйт залуу бэйсболлын тамирчин бөгөөд АНУ-ын урдаа барьдаг тамирчдын тоонд зүй
ёсоор багтдаг гэнэ. Алекс Родригоз \”Today” агентлагт өгсөн ярилцлагадаа \”Женнифрыг
бүжиглэхийг харах маш сайхан байдаг. Түүнийгээ улам их хайрлах болно\” гэж байжээ.