Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 11-нд зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай, сэрүүхэн байхыг анхааруулж байна.
2017 оны 05 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын зарим нутаг болон зүүн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 6-11 хэм, Их нууруудын хотгороор 15-20 хэм, говь талын нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсч зөөлөн шороон шуурга шуурна. Өчигдрөөс сэрүүсч 10-12 хэм дулаан байна.
2017 оны 05 дугаар сарын 11-нээс 05 дугаар сарын 15-ныг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлөв
11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, 12-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар, 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 11-нд нутгийн зүүн хагаст, 12-13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 14-нд ихэнх нутгаар дулаарна.