АНУ-ын залуу дуучин Майли Сайрус өөрийн найз залуугийн талаар анх удаа ам нээжээ. Тэрээр нэг хэсэг хар тамхи мансууруулах бодистой нөхөрлөж явсан үе бий. Харин тэрээр сүйт залуугийнхаа ачаар муу зуршлаасаа салсан байна.
Энэ сарын эхэнд Биллбоардад өгсөн ярилцлагадаа \” Би маш их өөрчлөгдөж байна, өөрчлөгдөнө гэдэг амаргүй” гэж хэлжээ. Мөн найз залуудаа \”Малибу” гэх шүлгийг зориулан зохиож дуу гаргахаар төлөвлөжээ.
Майли Сайрус өдгөө 24 настай бөгөөд нэг хэсэг шар хэвлэлийн бай болж байсан. Тэрээр найз залуугийнхаа төлөө өөрчлөгдөж сүүлийн гурван долоо хоног элдэв зуршлаасаа ангид байж чаджээ. Хосууд 2013 оноос хойш үерхэж 2015 онд хэсэг хугацаанд тусдаа байсан ч өнгөрсөн онд эргэж нийлсэн. Тэдний хайрын харилцаа түр завсарлан ч баяр ёслолын өдрүүдэд хамтдаа байсан гэж эх сурвалжууд баталсан. Лиам Хэрмвост, Майлиг цаг үргэлж хайрлаж байсан төдийгүй түүний гэр бүл үргэлж таатай угтан авдаг байжээ. Тэдний харилцаа таван жилийн түүхтэй бөгөөд Майли хайртай залуугийнхаа төлөө өөрийгөө эрс өөрчлөнө гэж шийджээ. Түүний шинэ цомог энэ оны сүүлээр худалдаанд гарах аж.