АНУ-ын иргэншилтэй 33 настай Родриго Алвес амьд хүүхэлдэй болохын тулд
амьдралынхаа тэн хагасыг зориулсан гэдэг. Түүний хочийг \”хүүхэлдэй Кэн” гэдэг
бөгөөд өөрийн нүдний өнгийг өөрчлөхөөр гоо сайхны мэс засалчид ханджээ. Родриго
амьд хүүхэлдэй болохын тулд биеийн хэсүүдээ 150 удаа өөрчилж, хэвлийн зургаан
толгойт булчиндаа ботокс шахуулж, нүүрнийхээ хэлбэрийг бүхэлд нь өөрчилсөн.
Родриго гоо сайхны мэс засалд нийтдээ 397
мянган евро зарцуулсан. Өнгөрсөн сард тэрээр Энэтхэг улсын Дэли хотноо нүдний
өнгө өөрчлөх мэс ажиллагаанд орсон байна. Хагалгаанд орохоос өмнө бор нүдтэй байсан бөгөөд
хагалгааны дараа саарал нүдтэй болжээ. Нүдний өнгө өөрчлөх хагалгаа Их Британид бүрэн хөгжөөгүй тул Энэтхэгийг зорьсон байна. Нүдний өнгөө өөрчлөх болсон гол
шалтгаан нь өдөр бүр контакт линзтэй байхаас залхсан гэнэ. Эмч нар хэтэрхий
аюултай учраас сохорч болох эрсдэлтэйг сануулж байсан.
Мөн дараагийн удаа хамрынхаа
хэлбэрийг өөрчлөх мэс засалд орох гэнэ. Родриго өдөр тутмын амьдралдаа сайхан
харагдахын тулд коллеганы коктелийг их хэмжээгээр уудаг юм. Түүнчлэн 2004 онд хутганы шарх амссанаас ийнхүү хагалгаа хийлгэхэд хүржээ.
Эцэстээ амьд хүүхэлдэй болох гэсэн хүсэлдээ автаж биеийнхээ бүх хэсгийг
өөрчлөхөөр шийджээ.