Францад өнгөрсөн онд хэт туранхай загвар өмсөгчийг ажилд авахыг хориглосон хууль баталсан бөгөөд тус хууль энэ долоо хоногоос эхлэн хүчин төгөлдөр хэрэгжихээр болжээ.
Уг хууль нь загвар өмсөгчдийн эрүүл мэндийг хамгаалж, тухайн хүний өндрийг биеийн жингийн индекстэй тааруулсан байхыг шаардаж байгаа аж. Хэрэв хэт туранхай моделийг ажилд авбал ажил олгогчийг 76 мянган еврогоор торгож 6 сар хүртэлх шоронд хорих эрхтэй болжээ. Францын эрүүл мэндийн яамнаас зөвлөмж гаргаж зохих гоо сайхны стандартыг мөрдөхөөр ажиллаж байна. Мөн баруун европын бусад орнуудад дээрхтэй ижил хууль байдаг. Учир нь хэт туранхайгаас үүдэлтэй хоолны дуршил буурах өвчин сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа гэв.