Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр /2026.02.25/ боллоо.
Хуралдаанаар 45 нас хүрсэн иргэнд олгох иргэний үнэмлэхийн загварын “Хүчинтэй хугацаа 0000/00/00” гэх хэсэг хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Энэ нь нэр бүхий иргэний Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, … шударга шүүхээр шүүлгэх …” эрхийг зөрчөөгүй гэж Цэцийн хуралдаанаар шийдвэрлэж, 04 дүгээр магадлалыг гаргажээ.








































































