Пакистаны хүчин Даваа гаригт /2026.03.16/ Афганистаны мансууруулах бодис хэрэглэгчдийг эмчлэх эмнэлэгт цохилт өгснөөр дор хаяж 400 хүн нас баржээ. Мөн 250 орчим хүн гэмтэж бэртээд байна. Энэ үйл явдал өнгөрсөн сарын сүүлээр эхэлсэн хоёр улсын мөргөлдөөнийг улам хурцадмал түвшинд хүргэв. Талууд гал зогсоох олон улсын уриалгыг үл тоомсорлож, харилцан гал нээсээр байна.
Гэвч эмнэлгийн байгууламжид цохилт өгсөн гэх буруутгалыг Пакистан няцааж байна. Бид агаарын цохилтоороо ямар ч иргэний байгууламжийг онилоогүй, эсрэгээрээ Талибаны цэргийн байгууламжууд, техникийн тоног төхөөрөмжийн агуулах, сумны агуулах зэрэг террористуудыг дэмжих дэд бүтцийг онилсон гэж тэд мэдэгджээ.
Афганистаны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Хамдулла Фитратын хэлснээр эмнэлгийн барилга Даваа гаригийн орой 21:00 цагийн орчимд агаарын цохилтод өртжээ. Үүний улмаас 2000 ортой эмнэлгийн байгууламж устаж сүйдсэн байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Талибаны удирдагчдыг терроризмтай тэмцэх хүчин чармайлтаа эрчимжүүлэхийг уриалсан. Үүнээс хойш удалгүй Пакистан эмнэлгийн байгууламжид цохилт өгчээ.











































































