Улаанбаатар хотод 2026 оны 3 дугаар сарын 23-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 4.5 хувь, өмнөх 7 хоногоос 0.6 хувиар тус тус өссөн байна.
Тухайлбал, үхрийн ястай мах 26,515 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд өмнөх 7 хоногоос (26,285) 0.9 хувиар өсжээ. Харин нэг килограмм үхрийн цул мах 30,417 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногт үхрийн цул мах 30,179 төгрөгийн үнэтэй байсан бол энэ 7 хоногт 200 төгрөгөөр үнэ өсжээ.
Гол нэрийн барааны 7 хоногийн дундаж үнийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс хүлээн авах боломжтой.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо













































































