Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн 8-12 дугаар ангийн 868 сурагч, англи хэл, мэдээлэл зүйн 14 багш хиймэл оюун ухаанд суурилсан “EF EFEKTA” төсөлд хамрагдаж байна.

Хүүхдүүд “EF EFEAKTA” хөтөлбөрт 2 сарын өмнөөс хамрагдаж эхэлсэн ч, 2- 4 шат ахиулж, өдөрт 1-3 цагийг efekta-гаа хийхэд зарцуулж, хиймэл оюун ухаан, технологид суурилсан илүү сонирхолтой аргаар англи хэлээ сайжруулж байгааг сурагчид онцоллоо.

Хурдтай хувьсан өөрчлөгдөж буй дэлхий нийт, технологийн дэвшил, хиймэл оюуны шийдлээс бид хоцрох ёсгүй. Хүүхэд залуусын хэлний мэдлэгийг нэмэгдүүлэх нь Монгол Улсын ирээдүйн хөгжлийн суурь бөгөөд эдийн засгийн өсөлт, инновацыг удирдаж, хөдөлмөр эрхлэлт, бүтээмжийг нэмэгдүүлэх цорын ганц зам юм.











































































